Toogii

1surguuli 9a enhtuvshin

2011 ond bolson hamgiin notstoi 10 gemt hereg

2011-04-05 23:01

Энэ хорвоод хар цагаан гэж байдагтай адилхан Цагаан малгайт хакер, Хар малгайт хакер гэсэн төрлүүд хүртэл байх юм.Цагаан малгайт хакерууд нь хар малгайт хакеруудаас тодорхой мэдээллийг хамгаалж тэдний довтолгоог хамгаалдаг билээ.Энэ удаад та бүхэндээ 2001 онд үйлдэгдсэн хамгийн том интернетийн гэмт хэргийг та бүхэндээ уншихаар хүргэж байгаадаа баяртай байна.
Кибер гэмт хэрэгтнүүдийн уран сэтгэмж болон боломжид хязгаар үгүй болжээ. 2009 онд хамгийн их хохирол учруулсан кибер гэмт хэргүүдийг жагсаалаа.
1. Банкны троян - 300 мянган евро
2009 оны аравдугаар сард Германы банкны хадгаламж эзэмшигчид өөрийн данс нь хоосорсон байхыг үзээд мэл гайхацгаажээ. Тэд URLzone хэмээх Троян кодын хохирогч болсон байна. Энэ хортой кодын үйлдлийн үр дүнд хадгаламж эзэмшигч 2000 орчим иргэний данснаас 300000 гаруй евро алга болсон байна. Энэ хортой кодоор халдварлуулсан сайтад 90 гаруй мянган хүн зочилсон байна. Эх сурвалж нь Украинд байгаа гэж үздэг.

2. Ginко виртуаль банкны дампуурал

Ginко виртуаль банкийг байгуулагчид нь урдаас төлөвлөсний дагуу компьютерийн ямар ч хамгаалалт хийгээгүйн улмаас дампууруулж, хадгаламж эзэмшигч 18 мянга орчим хүн хэдэн зуун сая лиднен доллар буюу хагас сая фунт стерлингийн хадгаламжаа алдсан байна.

3. iTunes ашиглан $750 мянган доллар хулгайлав

Хэсэг гэмт этгээд "АррIе iТunеs"-д зориулсан гэх 19 аялгуу зохиож түүнийгээ "АррIе iТunеs Stоге" болон "Аmаzon"-д тавьж зарсан байна. Эдгээр дууг худалдан авсан хүмүүсийн төлбөрийн картын мэдээллийг гэмт этгээдүүд шууд хуулан авч тэдний данснаас 750 мянган ам.доллар хулгайлсан байна.

4. Nordea банк руу хийсэн фишинг дотолгоон-$1,1 сая

Гэмт этгээдүүд сонгодог фишинг довтолгооны тусламжтайгаар сая илүү долларыг (8 сая швед крон) Шведийн Nordеа банкны үйлчлүүлэгчдээс хулгайлсан байна. Тэд банкны администраторуудын нэрийн өмнөөс үйлчлүүлэгчдэд цахим захиа явуулж хамгаалалтын тусгай программ татаж авч суулгахыг санал болгосон байна. Уг хортой программыг тус банкны үйлчлүүлэгч 250 хүн татаж авч компьютертээ суулгаснаар бүх логин, нууц үг, дансны дугаар, пин кодоо хулгайд алдаж, улмаар дансан дахь мөнгөө алдсан байна. Оросын хакерууд үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна.

5. Оросын Citibanк-д халдсан халдлага - $2 сая

Гэмт этгээдүүд АТМ -ийн программын хамгаалалтыг нэвтрэн орсноор үйлчлүүлэгчдийн пин кодыг хагас жилийн хугацаанд цуглуулсан байна. Чухам хэдэн пин код цуглуулсан нь тодорхойгүй. Улмаар уг пин кодыг ашиглан үйлчлүүлэгчдийн төлбөрийн картын данснаас хоёр сая илүү ам.доллар хулгайлсан байна. Гэмт этгээдүүд нь Юрий Ракущинец, Иван Билцө болон Ангелина Китаева нар байлаа.

6. Утасгүй холболтоор хийсэн довтолгоон 1,8 тэрбум фунт стерлинг

CardSystems Solutions Inc компанийн төлбөрийн боловсруулалтын төвийн аюулгүй байдлын системд вирус оруулж эвдэж 40 сая гаруй карт эзэмшигчийн нэр, үйлчлүүлдэг банк, дансны дугаарыг гэмт этгээдүүд олж авчээ. Ингээд 1,8 тэрбум фунт стерлингийг хулгайгаар шилжүүлэн авч чадсан байна. Энэ гэмт хэргийг системийн хамгаалалт эвдэж, хувийн мэдээлэл хулгайлсан хамгийн том хэрэг хэмээн тооцож байна. Эдгээр хулгайлсан картуудын дугаарыг дараа нь оросын болон америкийн сайтуудад зарж байсан.

7. АТМ бэлэн мөнгөний машинуудаас 9 сая ам.доллар алдагдсан

1,5 сая цалингийн карт, нийгмийн даатгалын 1,1 сая дугаарыг гэмт этгээдүүд хулгайлсны үндсэн дээр АНУ-ын 49 хотын 130 бэлэн мөнгөний машинаас нэгэн зэрэг 30 минутын хугацаанд 9 сая доллар гаргаж авсан байна. ОХУ, АНУ, Эстони, Украины иргэд энэ хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэжээ.

8. Гонсалес дахин халдлаа - 130 сая төлбөрийн картын дугаар, 8 сая фунтстерлинг

Өмнө нь компьютерийн сүлжээ дэлгүүрүүдэд утасгүй сүлжээгээр халдаж байсан Альберт Гонсалес хэмээх хакер гэмт хэрэгтэн "7-Еlеуеп" болон "Hannaford Brothers" сүлжээ дэлгүүрүүдийн цахим төлбөр тооцооны "Heartland Payment Systems"-д 2009 онд халдаж, 130 сая кредит картын дугаарыг цуглуулж, найман сая фунт стерлинг авсан байна. Энэ хакерыг баривчлах үед биед нь 1,65 сая ам.доллар бэлнээр байсан гэнэ.

9. Darkmarket форумыг илрүүлж хааснаар 70 сая гаруй долларыг гэмт этгээдүүдэд алдахаас сэргийллээ

Энэ бол гэмт хэрэг биш, харин түүнээс урьдчилан сэргийлсэн, илрүүлсэн тохиолдол юм. 2008 онд мөрдөн шалгасны үр дүнд 2009 оны эхээр АНУ-ын ХМТ болон Их Британийн цагдаагийн газрынхан DагкМагкеt - форумыг илрүүлж чаджээ. Энэ сайтад хакерууд өөрсдийн хулгайлсан санхүүгийн мэдээллээ солилцдог байж. Сайтыг хаахын зэрэгцээ Англи, Герман, АНУ болон Туркийн 56 кибер гэмт этгээдийг баривчилсан байна. Энэ форумыг хаасны үр дүнд 70 сая ам.долларыг хулгайд алдах, залилан мэхлэх үйлдлийг урьдчилан сэргийлж чаджээ. Энэ форумд зөвхөн хувийн урилгаар бүртгүүлэх боломжтой (бие биеийгээ таньдаг) байжээ.

10. Бразилийн фишер 30 сая гаруй ам.доллар ашиглажээ

2009 оны есдүгээр сард баривчлагдсан Бразилийн фишер Валдир Пауло де Алмейда 18 хакераас бүрдсэн гэмт бүлэглэлийг удирдаж, янз бүрийн банкны данснаас 37 сая ам.доллар хулгайлан авсан байна. Тэд фишинг довтолгоон болон Троян кодууд ашигладаг байв. Тэд өдөрт 3 сая хүртэл хордуулсан цахим захиаг хэрэглэгчдэд илгээдэг байжээ.KT.MN

Like | Ангилал : Бусад | Нийтэлсэн : Nazi | Уншсан (4006) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. GG :
    2013-01-13 17:48

    lol yumaa

  2. Bill Jackson :
    2012-10-10 19:25

    Aimaaar yumaa ene humuus bas awiyastai xaxa

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл